Ази тивийн АШТ-нд чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид медаль хүртэж чадсангүй

Olympics+Day+5+Wrestling+M1ZsgyF3rLPl_1 Тайланд улсын Пукет хотод Ази тивийн залуучуудын чөлөөт бөхийн тэмцээн 4 өдөр үргэлжилж дууслаа.

Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэй 55, 66, 74, 84, 96 кг-ийн жингийн барилдаан болж манай 3 бөх медалийн төлөө барилдсан ч амжилт олсонгүй.

Эрэгтэй

50 кг
1. Кадаян Мангал /Энэтхэг/
2. Я.Мустафа /Иран/
3. Махмужан Савкатор /Узбек/
3. Коки Ишитани /Япон/

9. Цэрмаагийн Чинзориг /”Ганьт” клуб/
Манай бөх Ц.Чинзориг нэгдүгээр тойрогт үзбекийн бөх Махмужан Савкаторт 0:6 онооны харьцаагаар ялагджээ.
Энэ жинд 14 бөх өрсөлджээ.

55 кг
1. Тацуя Ямасаки /Япон/
2. Сонг Во Хо /БНАСАУ/
3. Азим Иванов /Киргиз/
3. Мандееп /Энэтхэг/
15. Гансүхийн Отгонбаатар /“Гацуурт-Олимп” сургууль/
Манай бөх Г.Отгонбаатар нэгдүгээр тойрогт ираны бөх Сармасмидизажу Уонестэй таарч 0:8 онооны харьцаагаар ялагджээ.
Энэ жинд 15 бөх өрсөлджээ.

60 кг
1. Кумар Прадееп /Энэтхэг/
2. Кук Гванг Ким /БНАСАУ/
3. Коливанд Фарзад /Иран/
3. Мухамасыдык Жураев /Узбек/
15. Цэрмаагийн Чингэс /”Ганьт” клуб/
Манай бөх Ц.Чингэс нэгдүгээр тойрогт узбекийн бөх М.Дураевт 0:8 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
Энэ жинд 16 бөх өрсөлджээ.

66 кг
1. Болат Сакаев /Казахстан, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Викас /Энэтхэг/
3. Урмат Газибеков /Киргиз/
3. Ярахмади Пейман /Иран/
5. Эрдэнэбатын Тэмүүжин /Төв аймаг/
Манай бөх Э.Тэмүүжин нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Викастай таарч 0:7 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Урмат Газибековт 3:7 онооны харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 12 бөх өрсөлджээ.

74 кг
1. Гаси Чека Мустафа /Иран/
2. Кумар Прадееп /Энэтхэг/
3. Сакен Айтжанов /Казахстан/
3. Текрон Кожеев /Узбек/
Баасанцогтын Өлзийсайхан /Дархан-Уул аймаг, ”Мега-Старс” клуб/
Манай бөх Б.Өлзийсайхан нэгдүгээр тойрогт тайландын бөх Тажапол Пасавангийг 7:0 онооны харьцаагаар хожсон ч дараагийн тойрогт ираны бөх Гаси Чека Мустафад 2:4, 1:6 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Өмнөд Солонгосын бөх Чанг Ёнг Кимийг цэвэр дарж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Сакен Айтжановт 8:5, 2:6 онооны харьцаагаар дийлджээ..
Энэ жинд 12 бөх өрсөлджээ.

84 кг
1. Каримачиана Алиреза /Иран/
2. Азамат Даулетбезов /Казахстан/
3. Салим  Хожаев /Тажик/
3. Хук Вум Гвон /БНСУ/
5. Ганболдын Төрмөнх /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
Манай бөх Г.Төрмөнх нэгдүгээр тойрогт хятадын бөх Авиликю Тиубивайкег 8:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж хоёрдугаар тойрогт ираны бөх Каримиачиана Алирезад 0:8 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд киргизийн бөх Бекзан Меербековтой таарч 5:2, 4:4 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд Өмнөд Солонгосын бөх Хук Вум Гвонд 0:5, 0:1 онооны харьцаагаар ялагджээ..
Энэ жинд 12 бөх өрсөлджээ.

96 кг
1. Сумит /Энэтхэг/
2. Ермухамбет Инкар /Казахстан/
3. Хан Гел Ким /БНСУ/
3. Юсуке Йошикава /Япон/
7. Энхбаатарын Төгөлдөр /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/
Манай бөх Э.Төгөлдөр нэгдүгээр тойрогт узбекийн бөх Сайжон Саликовтой таарч 2:0, 1:6 онооны харьцаагаар ялагдаж барилдаанаа дуусгажээ.
Энэ жинд 11 бөх өрсөлджээ.

120 кг
1. Абдула Гоми Абили /Иран/
2. Олег Болтин /Казахстан, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Сиржеет /Энэтхэг/
3. Асланбек Гадоев /Узбек/
10. Батбаярын Даваа-Очир /”Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ/
Манай бөх Б.Даваа-Очир нэгдүгээр тойрогт хятадын бөх Хинмен Дутай таарч 2:4, 0:4 онооны харьцаагаар хожигджээ.
Энэ жинд 13 бөх өрсөлджээ.

Багийн дүн

Нэгдүгээр байр – Энэтхэг, 68 оноо
Хоёрдугаар байр – Иран, 63 оноо
Гуравдугаар байр – Казахстан, 55 оноо
Есдүгээр байр – Монгол, 24 оноо

Эмэгтэй

44 кг
1. Хьен Гуонг Ким /БНАСАУ/
2. Ти Хие Пхинг /Вьетнам/
3. Томар Шеетал /Энэтхэг/
3. Малике Есати /Тайланд/
8. Ганболдын Мөнхцэцэг /Дархан-Уул аймаг “Мега-Старс” клуб/

Манай бөх Г.Мөнхцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хятадын бөх Миао Шифангтай барилдаж 0:5, 4:0 онооны харьцаагаар ялагдаж хятадын бөх вьетнамын бөхөд хожигдсоноор барилдаанаа дуусгажээ.
Энэ жинд 10 бөх өрсөлджээ.

48 кг
1. Юко Яго /Япон/
2. Мамта /Энэтхэг/
3. Шижин Лиу /БНХАУ/
3. Залина Жапарова /Казахстан/
9. Цогт-очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/
Манай бөх Ц.Намуунцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт японы бөх Юко Ягод 0:7, 0:0 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд вьетнамын бөх Ти Май Лан Нгуенд 0:7 онооны харьцаагаар ялагджээ.
Энэ жинд 9 бөх өрсөлджээ.

51 кг
1. Муонг Сук Жонг /БНАСАУ/
2. Кимура Анри /Япон/
3. Жианг Мейвинг /БНХАУ/
3. Дивуанши Тяги /Энэтхэг/
7. Батбаатарын Мөнхтуяа /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/
Манай бөх Б.Мөнхтуяа нэгдүгээр  тойрогт хийлж хоёрдугаар тойрогт японы бөх Кимура Анрид 0:8, 0:0 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд хятадын бөх Жианг Мейвингтэй таарч 3:11 онооны харьцаагаар дийлджээ.
Энэ жинд 9 бөх өрсөлджээ.

55 кг
1. Жианви Хие /БНХАУ/
2. Рюми Хиросе /Япон/
3. Ми Ёнг Руи /БНАСАУ/
3. Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/
Манай бөх А.Батцэцэг нэгдүгээр тойрогт японы бөх Рюми Хиросетэй таарч 0:2, 2:5 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд тайландын бөх Тидапат Каеморег 7:0, энэтхэгийн бөх Лалитаг 6:2, 3:3 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртэв.
Энэ жинд 11 бөх өрсөлджээ.

59 кг
1. Айсулу Тюнебекова /Киргиз/
2. Энхбатын Гантуяа /”Замчин” спорт клуб/
3. Кива Сакае /Япон/
3. Аяулым Касымова /Казахстан, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Манай бөх Э.Гантуяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Веон Жу Квоныг 6:0, дараа нь казахстаны бөх Аяулым Касымоваг 2:0, 5:0 онооны харьцаагаар дийлж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө барилдаанд киргизийн бөх Айсулу Тюнебековад 0:6, 0:2 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
Энэ жинд 10 бөх өрсөлджээ.

63 кг
1. Екатерина Ларионова /Казахстан/
2. Чунг Танг /БНХАУ/
3. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
3. Ван Линг Чен /Тайвань/
Манай бөх Б.Нямгэрэл нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Саритатай таарч 4:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулж хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Хуе Бин Кимийг 5:1, 4:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Екатерина Ларионовад 0:1, 3:4 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд бирмийн бөх Тазин Пхие Мауг 7:0 онооны харьцаагаар дийлж хүрэл медаль дээр буужээ.
Энэ жинд 10 бөх өрсөлджээ.

67 кг
1. Ирина Казюлина /Казахстан/
2. Чо Ли Ким /БНСУ/
3. Сима /Энэтхэг/
3. Титирорн Дича /Тайланд/
Энэ жинд 6 бөх өрсөлджээ.

72 кг
1. Кумминг Ванг /БНХАУ/
2. Маниша Махадов Дивекар /Энэтхэг/
3. Банжонг Пооммарт /Тайланд/
3. Гульмарал Еркебаева /Казахстан/
Энэ жинд 6 бөх өрсөлджээ.

Багийн дүн

Нэгдүгээр байр – Япон, 55 оноо
Хоёрдугаар байр – Энэтхэг, 55 оноо
Гуравдугаар байр – Казахстан, 53 оноо
Дөрөвдүгээр байр – БНХАУ, 50 оноо
Долоодугаар байр – Монгол, 34 оноо

Эх сурвалж: wrestling.mn

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3Х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ

Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны …