Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 26-наас хаагдана

f2bf99bbff658a13originalТөрийн сангийн гүйлгээ энэ сарын 26-ны өдөр орон даяар албан ёсоор хаагдах юм байна. Улсын төсвийн орлого хэдийгээр тасарсан ч Төрийн сангийн мөнгөн хөрөнгө, орж ирж буй орлогоо хуваарилан орон нутагт олгох санхүүжилт, цалин, тэтгэвэр тэтгэмж, байгууллагуудын тогтмол зардлыг 100 хувь олгоод байгаа аж. Энэ талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Ч.Тавинжил “Ямар нэгэн шалтгаанаар хүлээгдэж, хойшилсон, мөн зайлшгүй шийдвэрлэх ёстой зардал буй эсэхийг бид дотроо ярилцаж байна. Хөрөнгө оруулалтын хувьд 60 гаруй хувьтай байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 35 тэрбум төгрөгийг санхүүжилтэд зарцууллаа. Он дуустал бусад санхүүжилтийн асуудлыг шийд вэрлэнэ. Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл одоогоор 245.6 тэрбум төгрөг байгаа” гэв.

Ц.ЗАЯА

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …