Гоо сайхны бүтээгдэхүүний шууд худалдаа эрхэлдэг “Avon” компани Хятадын албаны хүмүүсийн хахуульдаж, бэлэг сэлт өгснийхөө төлөө АНУ-ын хууль хяналтын байгууллагын 135 сая ам.долларын торгуулд унажээ. Тус компани 2004-2008 онд Хятадад шууд худалдаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд найман сая ам.долларыг хахуульд өгсөн нь тогтоогдсон байна. Тэд Хятадын албаны хүмүүсийн онгоцны тийзийг дааж, “Louis Vuitton”, “Gucci”, “Tiffany” зэрэг брэндийн үнэтэй бэлэг авч өгдөг байжээ. АНУ-ын хуулиар тус улсад бүртгэлтэй компаниуд гадаад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа авлига өгөхийг хориглосон байдаг. Харин гоо сайхны бүтээгдэхүүний шууд худалдаагаар дэлхийд тэргүүлдэг “Avon” компани дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад худалдаа арилжаагаа явуулахын тулд багагүй мөнгө зарцуулсан байна. БНХАУ 1998 оноос шууд худалдаа хийхийг хориглосон байсан боловч 2006 оноос эргэж сэргээсэн байна. Энэ үед шууд худалдааны зөвшөөрөл авсан анхны компани нь “Avon” болж байжээ.
Санал болгох мэдээ
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …