САЛХИТЫН САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА

IGEECТөв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа 50 МВ-т-ын хүчин чадалтай Салхитын Салхин цахилгаан станцын 110/35 кВ-ын дэд өртөө, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 35 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга, 15 ширхэг салхин турбин генератор, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хурал 2013 оны зургадугаар сарын 17-ны өдөр ЭХЯ-д боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу шинэчлэн зохион байгуулагдсан Улсын комисс нь захиалагч байгууллага “Клин Энержи” ХХК-ны ирүүлсэн хүсэлтийн дагуу шинээр баригдсан Салхитын Салхин цахилгаан станцын барилгын ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай нь танилцаад  “Барилгын тухай хууль”-ийн холбогдох заалтыг үндэслэн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар “Цахилгаан станц”-ын зориулалтаар улсын комиссоор хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Түүнчлэн хоёрдугаар ээлжийн салхин цахилгаан станцын барилга байгууламжийг ажиллагаанд оруулахтай холбогдуулан Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ХК, Диспетчерийн Үндэсний төв ХК-тай тохиролцсоны дагуу нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллуулах туришлт, тохируулга хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа.

Дашрамд дурдахад Салхитын Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг албан ёсоор нээх ёслол  2013 оны зургадугаар 20-ны өдөр болно.

Г.Энх

Ugluu logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …