“Бөртэ чоно”-ын санал хураалт ирэх даваа гаригт дуусна

353226Монголын спортын шилдэг тамирчныг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга өндөрлөх шатандаа ороод байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцохоос өчигдрийн байдлаар 70 нь өөрийн саналаа өгчээ. Энэ сарын 9-нд эхэлсэн санал асуулга дуусахад ердөө хоёрхон хоногийн хугацаа үлджээ. Спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчинд санал өгнө. Үүнээс гадна шилдэг баг нэг, шилдэг дасгалжуулагч гурвыг нэрлэх юм. Энэ удаагийн наадамд нийт 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшсэн билээ. Харин “Бөртэ чоно” наадам энэ сарын 25-нд Монголын үндэсний олон нийтийн телевизийн “600”-гийн студид болох юм. МҮОНТ-ийн уран бүтээлчид “Бөртэ чоно”-ыг орон даяар шууд дамжуулах бөгөөд “600”-гийн студид уг арга хэмжээг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …