Аргын тооллын 12 сарын 20-ны бямба гараг, билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 28-ны санчир гараг, 6 цагаан мэнгэтэй, шидийн барилдлагатай, уул суудпалтай, онгоц одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8:46 цагт мандан, 17:05 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Санал болгох мэдээ
Зурхай:Үс засуулахад сайн өдөр
Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …