Аргын тооллын 12 сарын 23-ны мягмар гараг, билгийн тооллын өвлин дунд сарын шинийн 2-ны ангараг гараг, 3 хөх мэнгэтэй, үхэх барилдлагатай, гал суудалтай, суулга одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8:47 цагт мандан, 17:04 цагт жаргана.
Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
