“Бид саналаа өгнө” хөдөлгөөнийг МЗХ, МОХ дэмжлээ

bid sanalaa  Сонгуулийн ирц улам багасаж, тэр тусмаа залуус идэвх муутай байгаа тул  “Бид саналаа өгнө” хөдөлгөөний залуус сайн дураараа байгуулж саналаа өгөхийг уриалаад буй юм. Тэдгээр залуус Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж эхлээд байна. Тэдний зүгээс энэхүү санаачилгаа “Залуус бид төр засгийн шийдвэрт өөрсдийн эрх ашгийг хамгаалах тал дээр идэвхитэй дуугардаг атлаа өөрсдийн төлөөллийг сонгох сонгуульд оролцохдоо хойрго ханддаг. Иймд цаашид өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо баталгаажуулж, тэрхүү сонголтоороо дамжуула дамжуулан үүрэг хариуцлагыг нь нэхдэг болох хэрэгтэй” хэмээж буй билээ.

“Бид саналаа өгнө” хөдөлгөөний залуусыг дэмжин ажиллахаа Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо мэдэгдээд байна. Залуусн уриалгыг залуусын болон оюутны төв байгууллагууд дэмжин ажиллахаар болсон байна. Залуучуудын санал өгөх асуудалд МЗХ, оюутнуудыг саналаа өгөхөд МОХ анхаарал хандуулахаар болжээ.

Түүнчлэн тус хөдөлгөөний мэдэгдэснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэхгүй дахин сонгууль явуулах тохиолдолд төсвөөс 28 тэрбум төгрөг үр дүнгүй зарцуулах тул бид дор бүрнээ саналаа өгч, иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …