Эмнэлгийн зориулалтаар ашиглах барилгуудын нөхцөл байдалтай танилцлаа

0- aaadsc_6064НББСШУБХ-оос хүн амны тоо, төрөлт, өвчлөлт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан улсын хэмжээнд эмнэлгийн барилгын хэрэгцээ, шаардлага, орны тоог төлөвлөх, эх хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг албан конторын зориулалтаар ашиглах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох, зөвхөн эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ахалж, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ё.Отгонбаяр, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар гишүүнээр ажиллаж байгаа.

Өчигдөр /2012.12.23/ тус ажлын хэсгийн гишүүд, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Д.Атармаа, ЭМСЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, ЭТХ-ийн дарга Я.Амаржаргал, СЭЗХ-ийн дарга Д.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс Зам тээврийн яамны байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав.

0- aaadsc_6074УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан, “Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой. Энэ жишгээр тооцвол Монгол Улсын хүүхдийн эмнэлгүүд нийтдээ 1800 ортой байх ёстойгоос одоогоор 1072 ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс 728 ор шинээр нэмэгдүүлэх шаардлага бий. Төрөөс энэ асуудлыг шийдвэрлэхээр шат шатандаа ажиллаж байна” хэмээн танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин “ЗТЯ-ны одоогийн байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт гаргахаар НББСШУБХ-ы Ажлын хэсгийн гишүүд ажиллаж байна” гэв. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр холбогдох байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллах ёстойг сануулав.

0- aaadsc_6069Харин Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Улсын Их Хурлаар ирэх оны төсвийн тодотголыг ойрын хугацаанд хэлэлцэх бөгөөд энэ үеэр шинээр байгуулах эмнэлгүүдийн зардлыг тусгах тал дээр холбогдох яамдын ажилтнууд анхаарч, шуурхай ажиллах шаардлагатайг анхааруулсан юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, “Эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болсон барилгуудыг өөрчлөхөд хөрөнгө мөнгө, цаг хугацааны асуудал байна. Бид өнөө маргаашгүй УИХ-ын байнгын хороон дээр яг энэ асуудлаар танилцуулга хийж, өнөөдрийн ажлын хэсгийн тайланг хэлэлцүүлээд 2015 оны төсвийн тодотголд оруулах боломжийг эрэлхийлж ажиллана. Засгийн газрын зүгээс гурван эмнэлгийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Нэгдүгээрт, Зам тээврийн яамны барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар, Хоёрдугаарт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг нийт хүн амд үйлчлэх нэгдсэн эмнэлгийн зориулалтаар, Гуравдугаарт, Яармагийн 300 ортой эмнэлгийн барилгыг эх нялхасын төв болгох гэсэн 3 зорилтыг тавьж байгаа. Мэдээж төсвийн тодотголоо хийхдээ хамтарсан ажлын хэсэг гаргаж, мэргэжлийн хүмүүсээр төсвөө гаргуулна” хэмээн онцлов.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …