Тавантолгойн ордын хөрөнгө оруулагч тодорлоо

6ugv7701cusqjcbc69quuhodkoЗасгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалтыг зарлаад байсан. Энэхүү шалгаруулалтад эцсийн байдлаар гурван компани үлдээд байсан бөгөөд ажлын хэсгийн хуралдаж, нэг хөрөнгө оруулагчийг шалгарууллаа. Тодруулбал, Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сүмитомо” болон Монголын “Энержи Ресурс” компанийн хамтарсан консорциумыг тодорхой журам, шалгуурын дагуу тодруулсан байна. Ингэснээр Монгол, Япон болон Хятадын хамтарсан компани Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэх эрхтэй болж байна. Удахгүй Засгийн газраас Тавантолгойн ордод хөрөнгө оруулах талаар хамтран ажиллах гэрээг байгуулах аж.

Л.Дэлгэр

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …