Уул уурхайн яам орон тоогоо 15 хувиар цомхотгожээ

1ij6r6he4r4gqa5788mnut5m5uУул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлаа өнөөдөр зарлалаа. Хэвлэлийн хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид болон тус яамны газар, хэлтсийн дарга нар оролцсон юм. Мэдээллийн эхэнд сайд Р.Жигжид Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор яамны бүтэц, орон тоонд гарсан өөрчлөлтийн талаар товч танилцууллаа. Тэрээр “Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар Уул уурхайн яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Шинэ бүтцээр Хуулийн хэлтсийг татан буулгасан. Цаашдаа манай яам таван газар, дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна. Яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхотгож, 66 албан хаагч ажиллаж байна. Түүнчлэн Цөмийн энергийн газар татан буугдсан тул цацраг идэвхит ашигт малтмалын асуудал хариуцсан найман мэргэжилтэн шилжин ажиллахаар болсон. Үүний хоёр нь Уул уурхайн яаманд, зургаа нь Ашигт малтмалын газарт хуваарилагдан ажиллах юм” гэлээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …