Дэлхийн аварга Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд нар гавъяат тамирчин болно

4cm8pnj040rmf5sdeumj87vlasҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд маргааш шагнал гардуулах юм байна.

Спортын салбараас 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, чөлөөтийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд болон дэлхийн аваргын хүрэл медаль С.Ням-Очир нар Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртэхээр болжээ.

Жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, С.Цэрэнчимэд, Г.Мандахнаран нарын анхны багш “Алдар”-ын дасгалжуулагч Ц.Хосбаяр нар гавъяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнуулахаар болсон мэдээлэл байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …