Зөвшөөрөлгүй кино хуулбарласан залуусыг баривчилав

handcuff-middleЗохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр цахим ертөнцөд тавьдаг таван залууг илрүүлжээ.

Tэд сүүлийн үед шинээр нээлтээ хийсэн монгол кинонуудыг хууль бусаар хуулбарлан кино сайт, “фэйсбүүк” хуудас болон “ҮоuТubе” дээр ашиг олох зорилгоор байршуулдаг байжээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 140.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар торгох ялтай аж.

Тиймээс залуусыг хууль эрхзүйн мэдлэг дутмагаас болж эрүүгийн хариуцлагад татагдаж болзошгүйг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …