Анхны амьдралдаа алдаж бяцхан хүүгээ тэврээд хоцорсон жүжигчин Б.Эрдэнэцэцэг залуу насаа театрын тайзан дээр өнгөрүүлж, уран бүтээлээс өөр юуг ч бодохгүй явсан гэдэг. Кино, жүжгийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархлыг хүлээсэн царайлаг бүсгүй тухайн үед цөөнгүй хэдэн эротик дүрд тоглоод авсан удаатай. Нүцгэн авахуулсан зураг нь хүртэл хэвлэлээр дэлгэгдэхэд тоогоогүй тэрбээр өөрийн зохиосон дууны шүлэг, жүжгийн зохиолоо бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн чадварлаг уран бүтээлч гэгддэг юм билээ.
Хүүгээ хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ өнгө мөнгө амласан олон эрийн саналаас татгалзаж явсан жүжигчин Б.Эрдэнэцэцэг хоёр жилийн өмнөөс “Оргил” худалдааны төвийн дэд захиралтай хамт амьдрах болсон. Дагавар охиноо өөрийн төрсөн үр мэт хайрлаж, элэг бүтэн амьдралыг цогцлоосон тэрбээр төөрч учирсан ханиа хамгийн сайхан үгээр тодорхойлж явсан билээ. Харамсалтай нь, түүний хүсч мөрөөдсөн бүхэн талаар болсон төдийгүй бизнесмэн нөхөр нь Америкт багагүй хугацаанд амьдарч байгаад ирсэн анхны эхнэртэйгээ эргэн нийлжээ. Тэр ч байтугай эргэж буцсан нөхөр нь шинэ хүнээ өлгийдөж авсан тухай мэдээг сонсоод Б.Эрдэнэцэцэг ихэд хямарч, УДЭТ-аа хүртэл орхиход хүрсэн гэнэ.
Өдгөө хүүтэйгээ хамт айлын хажуу өрөөнд амьдарч байгаа жүжигчин маань хувийн бизнес эхлүүлэх гээд нэлээд завгүй яваа сурагтай. Мөн тэрбээр амьдрал, уран бүтээлийнхээ тухай хүүрнэсэн шүлгийн номоо гаргана гэдгээ ч дуулгажээ.