Бруней Улсын нийслэл Бандар-Сери-Бегаване хотод шариатын цагдаа нар барилга, байгууламжуудыг Зул сарын баяртай холбоотой элдэв чимэглэлүүдээр гоёхыг хоригложээ. Зоогийн газар зэрэг бусад олон нийтэд үйлчилдэг газрууд энэ баярыг тохиолдуулан элдэв чимэглэл хийсэн тул анхааруулга хүртсэн гэнэ. Хууль сахиулагчид өргөн дэлгэр ажиллагаа явуулснаар элдэв чимэглэлүүдийг хураалгуулсан бөгөөд дахин ийм үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ анхааруулжээ.
Тус улсад шашны цагдаа нар эрх дархыг жинхэнэ утгаар нь эзэмшдэг бөгөөд тэдний шаардлагыг биелүүлээгүй газрууд лалын шашны дүрэм журмыг зөрчсөнд тооцогддог юм. Христийн шашны элдэв бэлгэдлийг түгээн дэлгэрүүлэхийг хориглосон зүйл заалт Бруней Улсын Эрүүгийн хуулинд гүн шингэсэн бөгөөд мөн адил утгатай зүйл заалт тус улсын иргэний хуулинд ч байгаа юм. Хуулийг зөрчсөн этгээд 15 мянга хүртэлх долларын мөнгөн торгууль хүлээхээс гадна тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг байна.
Түлхүүр үггадаад мэдээ зул сар санта шинэ жил
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …