Эболагийн 91 тохиолдол нэмэгджээ

ebola3Энэ сарын 17-ны байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 527 хүнээр нэмэгджээ.

Эрүүл мэндийн 649 ажилтан уг халдвараар өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна.

12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар эрчимтэй тархалттай (Гвиней, Либери, Сьерра-Леон) улсуудад 19431 хүн өвчилж, 7565 хүн нас барсан нь өнгөрсөн ням гарагийн мэдээнээс хойш 91 шинэ тохиолдол, нас баралт 47 хүнээр тус тус нэмэгджээ.

Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 …