Хүүхдийн ам гэмтэх

7a822844b7494baoriginalАмны хөндийн салст бүрхүүл гэмтэж үрэвсэхийг ам гэмтэх гэдэг юм байна. Энэ нь бие даасан эмгэг байхаас гадна бусад өвчин эмгэг илрэх шинж байж болно. Улаан бурхан, улаан эсэргэнэ, ханиад томуу, мөөгөнцөр амны саластад өөрчлөлт орсон зэрэг олон шалтгаанаар энэхүү эмгэг үүсдэг. Энэ эмгэг нь хүүхэд гэлтгүй том хүн ч тусдаг байна.

Авах арга хэмжээ

Амаа соод, давстай усаар сайтар зайлах, нимбэгний хүчил, нимбэгний 2-3 зүсэмийг амандаа байлгаж байгаад хаях. Бие, арьс салстад  давхар тууралт гарсан үед амны хөндийн салстд өөрчлөлт гарч, халуурч толгой өвдөх, бөөлжих, бага насны хүүхдэд таталт өгч болно. Ийм үед яаралтай эмчид үзүүлээрэй.

Цагаан хорхой

Цагаан хорхой нь өвчтэй хүүхдийн нарийн гэдэсний хананд наалдаж хүний идсэн зүйлээр хооллож амьдардаг шимэгч юм. Хорхойн хэмжээ хэмжээ нь 2-4 мм байдаг. Шөнийн цагаар эмэгчин нь анусаар гарч, хярзан салтааны хуниасанд очиж өндөглөдөг юм байна. Хүүхэд нойрондоо маажиж, хуруу хумсандаа өндөгийг наалдуулан бохирдсон гараараа ор хөнжил, тоглоом, идэх юм болон ойр хавийнхаа хүмүүст тараана. Мөн цэцэрлэг, яслын хүүхдүүд нэгнээсээ маш хурдан халдвар авдаг. Идэх юманд наалдсан өндөг амаар дамжин эргэж халдварладаг. Энэ байдал жил ч үргэлжлэх магадлалтай. Энэ хорхой хүүхдийг унтуулахгүй тавгүйтүүлж,  бөгсийг нь үагатнуулж, эмэгтэй хүүхдийн үтрээнд орж үрэвсүүлэх нь ч бий. Үүнээс болж хүүхдийн анхаарал тогтворгүй болох, турах шинж тэмдэг ажиглагдана.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дотоод ариун цэврийг сайн сахих, халуун индүүгээр хүүхдийнхээ дотуур хувцасыг сайн индүүдэх болон 2-3 орой дараалан бургуй тавих хэрэгтэй. Хамгийн чухал нь гарын болон хувийн ариун цэврийг сахих.  Содтой ус, хлорамины уусмалаар ойр ойрхон гэр орондоо цэвэрлэгээ хийж хэвших хэрэгтэй

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …