Т.БАТЦЭЦЭГ: “Дэлхийн мисс”-т өөртөө харамсахааргүй оролцлоо

10698501_753902987990088_2106418250114880241_n-414x600“Дэлхийн мисс 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа.

-“Miss world” тэмцээн манай цагаар шөнийн01 цаг хүртэл үргэлжилсэн. Олон монголчууд таныг дэмжсэн шүү?

-Намайг дэмжсэн бүх хүмүүстээ танай сониноор дамжуулан мэндчилж байна. Сайн байна уу, монголчууд минь. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн намайг дэмжсэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа маш их баярлалаа. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа.

-Нээлтийн үеэр бүжиглэсэн үндэсний хувцастай бүжиг тань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Монголыг гадаадад их сайхан сурталчилсан үйл явдал болсон байх аа?

-Сорхугтан хатны бүжиг л дээ. Бүжигчин М.Бямбаа зааж дэглэж өгсөн юм.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйд тоглодог бүсгүй юу?

-Мөн, мөн. Энэ тэмцээнд л зориулж бэлдсэн бүжиг. Нэг их удаан бэлдэж чадаагүй. Дөрөв, тав хоног л бэлдсэн байх. Би багаасаа л бүжигт дуртай байсан. Бүжиглэх дуртай. Латин америк бүжгээрхичээллэдэг байлаа. Сүүлийн үед бэлли дэнсийг сонирхон хичээллэх болсон.

-“Дэлхийн мисс”-ийн сүүлийн шат цаг гаруйн хугацаанд болоод өнгөрдөг ч оролцогчид нь олон сарын өмнөөс асар их хүч хөдөлмөр зарцуулдаг. Эх орноо төлөөлж байгаа миссүүд их л олон үйл ажиллагаанд оролцдог юм шиг байна билээ?

-Их хүч хөдөлмөр зарцуулсан. Гэхдээ тэмцээнд бэлдэх хугацаа нь сар гаруй л байсан. Манай “Miss Mongolia” тэмцээн зургадугаар сараас эхэлж явсаар есдүгээр сард сүүлийн шалгаруулалт нь болдог. Би “Дэлхийн мисс”-т орно гэж гурван жилийн өмнөөс бодсон. Тэгээд энэ жил оролцоно гэж өөртөө том төлөвлөгөө тавьсан юм. Их ч бэлдлээ. Энд нэг л юм хэлмээр байна. Монголчууддаа л баярлалаа гэж хэлмээр байна. Их Британи, тэр дундаа Лондонд байгаа монголчууд маань их дэмжсэн. Тэндхийн Элчин сайд нь хүлээж авсан. Миний зурагтай футболк, томоос том хананы зураг хүртэл хэвлээд бэлтгэчихсэн байсан. Аягүй гоё зохион байгуулалттай хүлээж авсанд баяртай байгаа.

-Нээлтэд “Mongolia” хэмээнтаныгтанилцуулахад тэнд яасан олон монголчууд байв аа. Шуугилдаад л “Монгол” гэж хашгирцгаах нь сонсогдсон?

-Маш олон монголчууд байсан. Манайхан энд тэндгүй суучихсан. Хаа сайгүй л Монголын минь далбаа. Ер нь үнэхээр гоё байсан, уйлчих гээд. Огшоод байсан. Үгээр хэлэхийн аргагүй гоё байдаг юм билээ. “Дэлхийн мисс”-ийн тайзан дээр эх орныхоо нэрийг дуудуулаад мэндчилэхэд өөрийн эрхгүй омогшсон. Ялангуяа монгол дээл, хувцсаа өмсөөд тэр дундаа хатны хувцастай гарахаар бахархаад л байдаг юм билээ.

-Сар гаруйн турш олон орны мисстэй хамт янз бүрийн л тэмцээн уралдаанд хүч үзэж байгаа харагдсан. Хэр ядрав?

-Амар юм гэж хаа байх вэ. Бүх л зүйл саад бэрхшээлтэй тулгардаг. Зүгээр л байж байгаад амжилтад хүрдэггүй. Ямар ч юм тодорхой хэмжээнд хэцүү байдаг шүү дээ. Ядарсан, ядарсан. Өглөөнөөс орой хүртэл үйл ажиллагаатай. Өдөрт 4-6 цаг унтдаг байсан. Өглөө эрт гарахад цайгаа уучихсан байх ёстой. Хувцаслалт, нүүр будалт нь бэлэн байх хэрэгтэй. Өглөө хэдэн ч цагт гарч болно. Тийм болохоор байнгын бэлэн байдалтай л ажилласан. Тэмцээний шүүгчид ингэх явцдаа тухайн оролцогчийн бэлэн байдалд дүн тавьдаг юм. Тийм болохоор цаг барих хэрэгтэй. Яаж ч байсан хоцорч болохгүй. Ер нь аягүй ачаалалтай байсан.

-Ямар орны миссүүдтэй танилцаж, найз болов?

-Оролцогчид маань бүгд гоё байсан. Өрөөнийхөө охинтой их сайн найз болсон. Вьетнамын мисс л дээ. Түүнтэй л бүтэн сарын турш бүхий л зүйлд хамтдаа байсан. Бусад оролцогчид маань надад их сайхан хандана, сайн харилцаатай байсан шүү. 121 орны миссүүдийг дотор нь групп болгоод хуваачихсан болохоор биенээ танихгүй байх тохиолдол бий. Харин намайг хэн нь ч харсан “Mongolia”гээд л танина. Тэр нь их гоё.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …