Театрын уран бүтээлчид төрийн дээд шагналаар шагнагдлаа

olloo_mn_1419495173_yyyyyШинэ оны босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан олон хүмүүс шагнагдаж байна. Улсын драмын эрдмийн театрынхны хувьд ч өнөөдөр шагналын хул буусан өдөр байлаа.

Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор,  Ерөнхий зураач Т.Ганхуяг алтангадас  одонгоор энгэрээ мялааж театр урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгчид, хамт олноо баярлууллаа.

Ахмад уран бүтээлч Б.Мушгиа нь Монголын анхны дээд боловсролтой найруулагчдын нэг юм. Тэрбээр 1944-1948 онд УХЗТ-д жүжигчин, 1961-1988 онд Сүхбаатар, Дундговь, Булган аймгуудын соёлын ордон, ХДТеатрт дарга, найруулагч хийжээ. 1982 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Түүний найруулсан жүжгүүдээс дурьдвал,  Яндангийн дуу, Тээлийн хөндийд, Интоорын цэцэрлэг, Алтан загасны үлгэр, Жирийн хүмүүс зэрэг уран бүтээлүүдийг тайзнаа найруулж үзэгч түмэндээ өргөн барьсан авьяаслаг   уран бүтээлч юм.

Харин ерөнхий зураач СТА Т.Ганхуяг нь 1998 онд анх театрын босгыг алхсан тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 16-н жил ажиллаж театрын алтан тайзнаа Б.Лхагвасүрэнгийн” Тамгагүй төр”, У.Шекспирийн “Гамлет”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”,  В.Хюго “Парисын дарь эхийн сүм”, Р.Кунигийн “Эцсийн зогсоол зөвхөн чи”, Г.Пинтерийн “Өчигдөр”, С.Жаргалсайханы “Хэлж зүрхлээгүй хайр” /Нууц амраг чинь болъё/ зэрэг хорь гаруй жүжгийн ерөнхий зураачаар ажиллаж үзэгч түмнийхээ мэлмийг баясгасан авьяаслаг, хөдөлмөрч  уран бүтээлч юм.

download (1)

Г.Сүрэн
Эх сурвалж: www.olloo.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …