Багануурт хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ

images Хуурамч мөнгөөр гүйлгээ хийж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн бааранд хуурамч мөнгөөр тооцоо хийхийг оролдсон гэх дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалт хийжээ.

Шалгахад эл баараар үйлчлүүлсэн 36 настай эмэгтэй Э-нь хуурамч 10000 төрөгийн дэвсгэртээр тооцоо хийх гэж байсныг илрүүлсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …