Банкны шимтгэлийг хууль бус гэж үзлээ

bankuud887395999201412261010Манай улсад  ажиллаж байгаа арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал хэмээн нэг хувийн шимтгэл олгож буйг ШӨХТГ буруутгасан. Гэвч банкууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд өгчээ.

Уг маргааны анхан шатны шүүх хурал энэ сарын 23-нд болж Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус гэсэн шийдвэр гаргажээ. Ингэснээр арилжааны банкууд сүүлийн гурван жилд иргэдэд олгосон зээлийн шимтгэлийг буцаан олгохоор болж байгаа юм.

Банкуудын мөрдөж буй журмаар, нэг тэрбум төгрөгийн зээл авбал нэг хувь буюу 10 сая төгрөг, хоёр тэрбум бол 20 сая төгрөгийн шимтгэл авах жишээтэй. Ийм маягаар зээлийн нөхцөл бүрээс нэг хувь авснаа банкууд эргүүлэн төлөх болж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах боломжтой юм.

Эх сурвалж: www.inet.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …