ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.26/

???????????????????????????????2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногоос 1,2 хувиар ихэссэн байна

Улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлсний 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна.

Мөн 10,000 хүн амд 51.6 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.8 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 157 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Лабораторийн шинжилгээгээр дэлхий дахинд тархаад байгаа томуугийн А (H3N2) вирусын ген тодорхойлдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Нийслэлд хүүхдийн орны ачаалал буурчээ

Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал буурсан байна. Тодруулбал, 669 орон дээр 818 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 22.3 хувиар хэтэрсэн ч өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байна.

Дүүргээр авч үзвэл Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 92.3%, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 66,6%, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 60%, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 20%, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 14.5%-иар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Өвөрхангай аймгийн хоёр суманд малын галзуу өвчин гарлаа

Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян-Улаан суманд үхэр, ямаа галзуу өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 14 хоногийн хугацаанд хорио цээр тогтоожээ.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдварын 891 шинэ тохиолдол бүртгэгджээ

2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637 (39%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 17-ноос хойш өвчний 891 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 673 хүнээр нэмэгджээ.

Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуугийн А(H7N9) вируст халдвараар 5 хүн нас баржээ

12 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ- д шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. Өвчлөгсөдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотуудад бүртгэгдсэн байна.

Иймд иргэд та бүхэн БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг анхаарахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шуурхай удирдлагын төв 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …