Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн албан хаагчид үүргээ маш сайн гүйцэтгэж байна

Цагдаагийн байгууллагын алба хаагчид БНӨСУ-ын Юнити мужид НҮБ-ын мандатын дагуу нутгийн иргэд болон орон гэрээсээ дайжсан хүмүүс, НҮБ-ын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах талаар даалгасан үүргийг амжилттай гүйцэтгэж байна.
Тэд эх орон, байгууллага, хамт олныхоо итгэл найдварыг биелүүлж, бусад орны цэргийн алба хаагчдад үлгэр дуурайлал үзүүлж байгааг НҮБ-аас өндрөөр үнэлж Непалын цэргийн багаас ЦЕГ-ын ОНАБХГ-ын Хамгаалалтын III газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баярсайхан, ХУД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Баасанжаргал нарт баярын бичиг, дурсгалын зүйл гардуулсан байна.
Цагдаагийн ахмад Э.Баярсайхан нь өнгөрсөн 11 дүгээр сард ажил хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж ажилласныг нь цэргийн багийн удирдлага өндрөөр үнэлж “албаны үүргээ үлгэр жишээчээр биелүүлж байгаа тухай ар гэр, ажиллаж байсан газарт нь талархлын захидал” илгээжээ.
zurag_1Өнгөрсөн хугацаанд Цэргийн багаас зохион байгуулсан соёл хүмүүжил, урлаг спортын уралдаан, тэмцээнд манай алба хаагч нар маань идэвхитэй оролцон “South Sudan Mister-2014” тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ганболд 80 кг-ийн жиндээ түрүүлэн “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгарч, шилжин явах цом, алтан медалиар энгэрээ мялаажээ. Мөн IV мотобуудлагын батальоноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд Завхан аймгийн цагдаагийн газрын Саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Анхболд ахлагчтай баг 2-р байранд шалгарч, мөнгөн медалиар шагнагдсан байна.CБД-ийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Баярбилэг цахилгаан хөгжмийн хамтлагт дуучин, гитарчинаар авъяас билгээ бусдадаа түгээж байна.
Ийнхүү  эх орныхоо нэр хүндийг өндөрт гарган хилийн чанад дахь энхийг сахиулах үйл ажиллагаандаа амжилт гарган ажиллаж байна. 

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …