Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг болоод байгаа. Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг 2015 оны 1 сарын 1-нд зохион байгуулах гэж байна. Аяллын хөтөлбөрт галын наадам,чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд багтаж байгаа аж. Мөн оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд ГОЁМСОГ ЦАСНЫ БАЯРЫГ зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг аяллын үнэ нь 25,000 төгрөг бөгөөд үүнд унаа тээвэр, өглөөний цай, мандат, тэмцээн уралдаан, халуун аарц чацаргана, аяллын бичлэг CD, хөтөч гэх мэт бусад зардлууд бүгд багтжээ. Уг аялалд оролцохыг хүсвэл https://www.facebook.com/events/826404827447457/?fref=ts хуудсанд нэгдэж бүртгэлээ хийлгэх ёстой аж. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88085470 болон 99072279 гэсэн утсаар авах боломжтой юм байна.
Түлхүүр үгБагахангай дүүрэг МЗХ нар харах ёслол
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …