Ховд нутгийн оны шилдгийг тодруулах “Алтан арслан” наадам 2007 онд анх зохиогдож эхэлсэн юм. Тус наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан зохион байгуулж эхэлснээс хойш дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа аж. Энэ жил тус арга хэмжээнд сум сумдын шилдгүүд болох 300 орчим зочин оролцсон байна
“Алтан арслан” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр алт, мөнгө, хүрэл арслангуудаа тодрууллаа. Тухайлбал,
Алтан арслан
Оны шилдэг төр, нийгмийн зүтгэлтэн –Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Оны шилдэг бизнесмэн – “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан
Оны онцлох алдартан – Монгол Улсын харцага Б.Пүрэвсайхан
Оны шилдэг менежер – УПЕГ-ын ТГ-ын дарга Б.Үнэнбат
Оны шилдэг салбар нутгийн зөвлөл – Буянт сумын нутгийн зөвлөл
Мөнгөн арслан
Оны шилдэг шинжлэх ухааны салбарын залуу – Д.Лхагвасүрэн
Оны шилдэг нийгмийн салбарын залуу – Б.Пүрэвдорж
Оны шилдэг бизнесийн салбарын залуу Ц.Төмөрсанаа
Оны шилдэг соёл урлагийн салбарын залуу Б.Чинзориг
Хүрэл арслангаар
Оны шилдэг соёл урлагийн салбарын оюутан – Г.Баттулга
Оны шилдэг шинжлэх ухааны салбарын оюутан – Д.Эрдэнэсувд
“Алтан арслан 2014” арга хэмжээнд Ардын жүжигчин Б.Зангад нутгийнхаа сүлд дуу болох “Тунгалаг буянт” дуугаа дуулсан. Мөн “Эмоушн”, “Соёл-Эрдэнэ”, “Увертюра” хамтлаг, МУГЖ Т.Ариунаа, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ, симфони найрал хөгжим, Хишигбаяр, Дэлгэрмаа, “Сүнс” хамтлагийн дуучин Лхагваа ая дуугаа өргөжээ.
Дашрамд дурдахад, энэхүү наадмаар нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа шилдгүүдээ тодруулахын зэрэгцээ элэг нэгт ахан дүүсийнхээ эе эвийг бэхжүүлэх, цаашид Ховд нутгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах их зорилгод нэгдэх үүднээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг юм байна.
olloo.mn