Шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхааруулав

БНХАУ-д энэ сарын 16-ны өдөр шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна.

Өвчлөгсдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод бүртгэгджээ.

Иймд иргэд  БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөж байна.

Ж.Болор

Эх сурвалж:
montsame.mn

Санал болгох мэдээ

“Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба …