Олны өмнө ярихад тулгардаг хүндрэлийг хэрхэн давах вэ

RTU6nТа олны өмнө яриа хийх, лекц уншихдаа  сандраснаасаа болж  хөлс чинь чийхран,  гар хөл чинь  айн чичирдэг үү?

Тэгвэл яаж яриа хийж байхдаа сандрахгүй байж ярьж сурах вэ? Дараах зөвлөгөө танд заавал хэрэг болох болно.

1. Эхлээд ганцаараа байхдаа ярих зүйлээ бэлдэж, дадлага хий. Дараа нь ганц юм уу, хэдэн хүмүүсийн өмнө дадлага хийгээрэй.

2. Хэрвээ та хүмүүсийн өмнө дадлага хийхээсээ айгаад эсвэл, хэн нэгэн хүнийг олж чадахгүй бол толиныхоо өмнө хийж болох юм.

3. Яриандаа ямар нэг нэмэлт зүйлүүдийг оруулаарай. Жишээ нь: зураг, гол санаануудыхаа жагсаалт, эсвэл зорилгоо бичиж болно.

4. Хэрвээ та ямар нэг нэмэлт зүйлүүдийг оруулсан бол тухайн нэмэлт зүйлээ тайлбарлах үедээ яриа болж байгааг бага зэрэг мартан, тайван бус байх нь багасах болно.

5. Хэрвээ боломжтой бол яриа хийх газартаа өмнө нь нэг удаа ч гэсэн туршлага журмаар дадлага хийвэл сайн.

6. Сонсогч хүмүүсийн жоохон дээд талд хандаж, нэг эсвэл хэд хэдэн цэг олоорой.

7. Яриагаа эхлэхээсээ өмнө 1-3 удаа  гүнзгий амьсгаа ав.

8. Өөрийнхөө дуртай хувцаснуудаас өмс.

9. Сонсогчид дундаас хэдэн хүмүүсийг сонгож аван тэдэнтэй ярилц.

10. Хэрвээ та яриан дундаа алхаж болох бол хаашаа хаашаа ямар зүгт алхахаа тооцох хэрэгтэй. Энэ байдал таныг тавгүй байдлаас бас гаргаж чадна.

11. Яриагаа эхлэхээсээ өмнө та ариун цэврийн өрөөнд орж биеэ бэлтгээрэй. Та гараа сэгсэрч ч болно. Энэ нь таны биеийг суллах болно.

12. Яриа хийхээсээ өмнө эрүүл хоол идэх хэрэгтэй.

13. Та яриа хийж байхдаа хүмүүсийн толгойны дээд хэсэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь танд хүмүүстэй нүдээрээ харьцахад тань тус болж, таныг итгэлтэй харагдуулна.

14. Мөн өмнөх өдөр нь их хэмжээний ус уух шаардлагатай.

15. Өмнөх өдөр нь сайн унтаж амраарай.

16. Та хэвийн , энгийн үед ярьж байгаа мэт санагддаг болох хүртлээ дасгал сургуулилт хийх хэрэгтэй.

17. Та ярьж байхдаа гартаа ямар нэг цаас барих нь таны жижиг хөдөлгөөн болгоныг дэвэргэж, таны үйлдэл бүр хэтрүүлэгтэй харагдана. Хэрвээ танд үнэхээр тэмдэглэгээ хэрэгтэй бол түүнийгээ бичээд ширээн дээрээ байлгаж болно. Мөн жижиг лавлах картан дээр бичиж болно.

18. Та хэрвээ яриан дундаа, өгүүлбэр болгоны дунд “ ммм” гэхчлэн их зогсох юм бол та илүү удаан зогсож ярих хэрэгтэй болно гэдгийг санаарай. Та өөрийгөө муу ярьж байгаа болов уу гэж бүү ай. Танхимд байгаа олон хүмүүс бас ярихдаа сандардаг, алддаг байгаа.

19. Та хэрвээ сурагчдын өмнө яриа хийх гэж буй бол хамгийн түрүүнд оролдоод үзээрэй. Яагаад гэвэл та тэр илтгэл яриануудын суурийг нь тавих учраас хамгийн түрүүнд гарч итгэлтэй байх ёстой.

20. Танхимд байгаа сонсогчид өөрийг тань  юу гэж бодож байгаа бол гэдэг бодлыг тархинаасаа авч хаяарай, учир нь тэд таны тухай  бодож байгаас эсэхийг та нэгэнт мэдэхгүйгээс хойш энэ талд санаа зовох хэрэггүй.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …