Хөх нохой өдөр

11Аргын тооллын 12 сарын 29-ны даваа гараг, билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 8-ны сумьяа гараг, 6 цагаан мэнгэтэй, рашааны барилдлагатай, мод суудалтай, дэлгэрүүлэгч одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8:45 цагт  мандан, 17:06 цагт  жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …