Хоёр хүүхдээ шатаасан З.Ёндонгийн ялыг хэвээр үлдээжээ

32_047fedbad58847a0062c25b2f9c83209caf55d05 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар сэжигтэн З.Ёндонд холбогдох хэргийг энэ сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

     Уг хэргийн тухайд З.Ёндон нь 2014 оны тавдугаар сарын 15-ны өглөө 7:30 цагийн үед “10-08” ОРА улсын дугаартай “Бонго пронтер” маркийн ачааны авто машинд арван сартай болон таван настай хоёр хүүхдээ  суулгаж явсан бөгөөд машины кабин руу бензин цацаж онц харгис хэрцгий аргаар хүүхдүүддээ галдан шатааж амь насыг нь хохироосон гэх хэргээр ийнхүү ял аваад байгаа билээ.

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …