Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран дөрөв дэх жилдээ зохион байгууолж буй тус барилдаанд чансаагаараа тэргүүлсэн улс, аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг хүчитнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө зодоглоно.
Эх сурвалж: Шуурхай.мн