“Хөхөө Намжил” морин хуурын уралдаан болно

2c06h3r7sj9j009lmqjfc4b2lbМорин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийн хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагаас UBS телевизийн байранд зохион байгуулагдах юм байна.

Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв – Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан Мобиком корпорацтай хамтран зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү зорилтот уралдаант шоу төслийн нэвтрүүлэгт морин хуур хөгжмөөр тоглодог 16-аас дээш насны бүх авяастнууд оролцож болох бөгөөд уралдаан 1-4 шатны шалгуураар явагдах юм. Уралдааны 1-р байрт 10 сая төгрөг, 2-р байрт 7 сая төгрөг, 3-р байрт 5 сая төгрөгийн шагнал олгох ажээ.

Дашрамд дуулгахад уралдааны бүртгэл ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд хилийн чанадад амьдарч байгаа монголчууд болон олон улсын аввяастнууд оролцож болох юм байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …