Богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан Үндэсний баярын энэ өдөр бөхийн өргөөнд болж байгаа Монгол улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаан ихээхэн сонирхолтой эхэллээ. Бөх сонирхогчдын зүгээс түрүүлэх бөхийн тоонд таамаглалд оруулж байсан улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Санжаадамба нар нар нэгийн даваанд учраа бөхдөө уналаа. Мөн энэ өдөр төрсөн өдөр нь тохиож байгаа улсын начин Баасанхүү, Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүүд өвдөг шороодлоо. Сүүлийн үед улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд шуугиан дэгдээгээд байгаа Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн начин Бямбадорж энэ барилдааны нэгийн даваанд улсын аварга Эрхэмбаяртай барилдан аваргыг бараг өвдөг шороодуулсан боловч хөлийн цэцийн шийдвэр аваргын талд гарлаа.
Өнөөдрийн барилдааныг Монгол улсын Ерөнхийлөгч ц.Элбэгдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд ирж сонирхон үзэж байна.
Г.Сум-очир