Охин: Таагүй өдөр. Амьдралын эрч хүч буурна. Ингэснээр гэмтэж бэртэх эсвэл архаг хууч өвчин хүндрэх магадлал өндөрсөж байна гэсэн үг. Бусдыг хэл амаар дайрч доромжлох ёжлох нь их бууны өөдөөс гар буу шагайсантай адил зүйл болно гэдгийг сана. Та энэ өдрийг нилээд уур уцаартай өнгөрөөх бололтой. Өөрийн дадлага туршлагатаа анхаар. Өөрийгөө тайван байлгахын тулд дуртай тоглоомоороо тогло.
Ихэр: Төрсөн өдрийн мэнд хүргэе! Эрч хүч, урам зориг, өөртөө итгэх байдал тань өсөх бөгөөд танд болон таны эргэн тойронд байгаа хүмүүст эерэг нөлөө үзүүлэх тул эдгээр авьяас билэг, бусдыг гайхшруулахад ашигла. Хэд хоногийн турш Нар таны ордонд зочлох тул тань руу гол анхаарлаа хандуулна. Дэлхий ертөнц танд жирийн байдлаас илүү зорилго, хүсэл хувийн хэрэгцээндээ анхаарлаа хандуулах урам зоригийг өгнө. Хэрэв таны амьдралд болж бүтэхгүй таны аз жаргалтай болгохгүй зүйл байвал одоо л дарамтанд оруулж байгаа асуудал, муу зуршлаа сөрөг зан чанараа янзлах цаг. Мөн чухал өөрчлөлт хийх хэрэгтэй шүү.
Жинлүүр: Хүнлэг өдөр. Өгөөмөр зан таныг сайн найз нөхөр болгодог бөгөөд халамжилдаг хүндээ туслах арга замыг олно. Сэтгэл булаам байдал нэмэгдэх бөгөөд энэ нь хэцүү гэж бодож байсан зүйлээ амархан хийхэд нөлөөлнө. Массаж хийлгэж, биеэ амраахад тохиромжтой. Хайр сэтгэлийн асуудал гарна. Гэхдээ яарах хэрэггүй. Хором бүрийг дурсамжтай өнгөрүүлж, харилцаагаа байгаагаар нь сайжруул. Энэ нь хайртыгаа мэдэж ойлгох, юунд дуртай дургүйг нь нээх хугацаа өгнө. Хүнлэг байж бүх чадлаараа бусдад туслан бүхний төлөө зүрх сэтгэлээрээ тэмцдэг байж амжилтанд хүрэхийг мэдрээрэй.
Мэлхий: Ашигтай өдөр. Бизнес өдрийн зоог нь таны төсөвлөж байснаас их зарлага гаргах боловч үүний ачаар та ашигтай гэрээ байгуулж чадна. Хайр дурлалын харилцаанд амжилт гаргаж чадахгүй байгаагаасаа болж урам тань хугарах болно. Эмнэлэгт очих нь таны санааг зовоож байсан хууч өвчнөөс ангижрах боломж олгож хурдан эдгэхэд тань туслах болно. Баяр тэмдэглэхийн тулд бага зардал гаргаж болох аргуудыг бодож үз. Төсвөө хэтрүүлэн хэрэглэж байгаадаа болгоомжтой бай. Хэт үрэлгэн загнавал маргааш нь харамсах хэрэг гарна. Өнөөдөр зөв аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд илүүдэл мөнгөө үрж дуусгахаас банкинд хадгалуулсан нь дээр.
Нум: Ашигтай өдөр. Бизнес өдрийн зоог нь таны төсөвлөж байснаас их зарлага гаргах боловч үүний ачаар та ашигтай гэрээ байгуулж чадна. Хайр дурлалын харилцаанд амжилт гаргаж чадахгүй байгаагаасаа болж урам тань хугарах болно. Эмнэлэгт очих нь таны санааг зовоож байсан хууч өвчнөөс ангижрах боломж олгож хурдан эдгэхэд тань туслах болно. Баяр тэмдэглэхийн тулд бага зардал гаргаж болох аргуудыг бодож үз. Төсвөө хэтрүүлэн хэрэглэж байгаадаа болгоомжтой бай. Хэт үрэлгэн загнавал маргааш нь харамсах хэрэг гарна. Өнөөдөр зөв аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд илүүдэл мөнгөө үрж дуусгахаас банкинд хадгалуулсан нь дээр.
Хонь: Спорт тэмцээн уралдаанд оролцоход тохиромжтой өдөр. Энэ өдрийг эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, санаачлагыг өөртөө авах байдлаар өнгөрөөгөөрэй. Байдлыг ухаалгаар зохицуул. Тэвчээртэй бай. Өнөөдөр та хэтэрхий зоригтой, хөөрүү болсноор алдаатай алхам хийж болох юм. Гэр бүл батлуулах, бусад гэр бүлийн асуудалд тохиромжтой. Хүүхдүүд таныг гонсойлгохгүй. Харин аливаа тохиолдолд найдвартай түнш байж, амлалтаа биелүүл.
Үхэр: Илэн далангүй өдөр. Өчигдөр анир чимээгүй өнгөрсөн бол өнөөдөр үүний эсрэгээр байх болно. Холбоо харилцааны орон болох буд гараг дахин урагшилж, таны үүсгэсэн үл ойлголцлыг задруулж өгнө. Бизнес болон аялалаар явах төлөвлөгөөнд өөрчлөлт орж болзошгүй. Та нэгээс нөгөө уулзалт руу гүйнэ. Харин чухал бизнесийн уулзалт дээр хэрэгтэй зүйлс бүгд дурдагдах байх. Хоёр тал хүссэн хариултаа авч чадсан эсэхийг заавал тодруулж, үүнд цаг зав гарга. Ингэж байж үр дүн сайн гарч, цаашдаа ч гэрээ хийж ажиллах итгэлийг тэдэнд төрүүлнэ.
Арслан: Тааламжгүй өдөр. Өөрийн алдааг бусдын нуруунд үүрүүлэх гэсэн оролдлого тань танд ажилдаа ахиц гаргахад саад болох болно. Сансар огторгуйн муу нөлөөнд байх тул хайр сэтгэлийн асуудалд ч маш хүнд өдөр байх болно. Тиймээс хайр сэтгэлийн харьцаанд гэнэт гарч ирсэн бэрхшээлийг даван гарах, шийдвэрлэх чадваргүй байна. Од эрхэс таныг элдэв зүйлд хошуугаа дүрэхгүй байхыг анхааруулж байна. Таагүй явдлын ихэнх хэсэг нь аяндаа алга болох болно.
Матар: Туршлагатай өдөр. Өчигдрийн мөрөөдлийн дараа таны туршлага таныг гайхшруулж болно. Үр ашигтай ажил хийх хүсэл төрөх ба та ялах болно. Сурталчилгааны тухай мэдээ мөнгөний асуудлыг шийдэхэд туслана. Гэхдээ ажил үүргээ гүйцэд сайн биелүүлээрэй. Энэ бол зээл авах болон дээд албан тушаалд байгаа эрх мэдэл бүхий хүмүүсээс тусламж хүсэхэд тохиромжтой үе. Хэрэв та хайртай хосуудын нэг бол өнөө шөнийг хайрын онцгой шөнө болгохоор хичээ. Одод танд янаглалын эрч хүчтэй долгион хүчтэй тачаангуй мэдрэмж илгээх болно.
Хилэнц: Үнэ цэнэтэй өдөр. Од эрхэсийн нөлөөтэй энэ үед таны хайр дурлалын харилцаа тань илүү эрчимжих мөн таны харилцаа тань энэ хугацааны турш идэвхижсэнээр таны амьдралд сайнаар нөлөөлөх болно. Та хамтрагчаасаа болон санхүүгийн байгууллагаас зээл авахад ирэх дөрвөн долоо хоног тохиромжтой байх болно. Далд ухамсрын асуудлууд бий болох бөгөөд бясалгах эсвэл зөвлөгөө авах нь болж буй зүйлтэй зохицох юу болоод байгааг мэдэхэд тусална.
Бумба: Өнөөдөр таны үйл хөдлөл бодол санаа бусдаас ихээхэн хамаарна. Сайнаар бодоход тэд хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг илэрхийлэгч болно. Муугаар бодоход бусдад аюултай үзэл бодлоо тулгах болно. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүсийг ховсдох нөлөөнд бүү авт. Та бүгдийг бодож, тунгааж шийдвэр гаргаж заншсан тул цаашид ч мөн тийм бай.
Загас: Тодорхой бус өдөр. Мөрөөдөмтгий гэхдээ биелэгдэшгүй уур амьсгал өнөөдөр зонхилж загаснуудад болгоомжтой байхыг анхааруулна. Дотнын найз тань санхүүгийн хэцүү асуудалд орох болно. Хэдийгээр та туслахыг хүсэх ч энэ нөхцөл байдлын цаад учиг тань сэтгэлийг зовооно. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй харин ч оюун ухаанаа тунгалаг болтол нь удаан хүлээх нь ухаалаг арга. Бас заримдаа хүмүүсийн асуудлыг өөрөөр нь шийдүүлэх үнэхээр зөв арга байдаг.