УИХ-ын дарга З.Энхболд 2014 онд “нийгэм, улс төрийн салбарт онцлох хүн” байв

B5Tvyw3CQAEesdUМонголчууд шинэ жилийн баярыг өргөн дэлгэр цар хүрээтэй тэмдэглэдэг болоод багагүй хугацааг үджээ. Шинэ оны босгон дээр албан байгууллага, аж ахуйн нэгж, аймаг, дүүргүүд тухайн жилийн амжилт, алдрын эздээ тодруулж алдаршуулдаг уламжлалтай. Энэ нь тухайн жилд гаргасан амжилтыг нь үнэлэн баталгаажуулж буйн илэрхийлэл юм. Тэгвэл нийгэм, улс төрийн салбарт УИХ-ын дарга З.Энхболд “онцлох хүн” байж чадлаа. Тэрбээр УИХ-ын даргын хариуцлагатай албыг тун чамбай хашихын зэрэгцээ төрийн түшээгийн үүргээ гүйцэтгэж олон хууль тогтоомжийг санаачилан батлуулсан байна. Мөн намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг хүлээн 2014 онд Ардчилсан намын даргаар сонгогдсон юм.

З.Энхболд дарга Өвөрхангай аймгийн харьяат бөгөөд аймгийнхаа нэгдсэн шинэ жилд “Нийгэм, улс төрийн шилдэг”-ээр шалгарч “Алтан соёмбо”-ын эзэн болсон бол, 12 сарын 29-нд зохион байгуулагдсан “Монголоо шинэчлэе” уриатай Ардчилсан хүчний холбоо, Шонхор фракцын шинэ жилээр “Алтан шонхор”-ын эзэн болжээ.

B5TvyxMCMAE4Ddf

Ирж буй 2015 он Монголчуудын хувьд “бүсээ чангалах” он жил байж, улс орноо нийгэм, эдийн засгийн хямралаас гэтэлгэхэд гаргасан шийдвэртээ үнэнч, хатуу байр суурьтай УИХ-ын даргын үүрэг оролцоо, санал санаачилга чухал юм.

Г.Туяа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …