600 хүний суудалтай “Алдар”-ын шинэ байр ашиглалтанд орлоо

3d4220a26a0cd8240b1c48d815e397feЗэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны “Шинэ спорт цогцолбор”-ийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн ням гарагт боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын их хуралын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлах Хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, ЗХ-ний ангиудын төлөөлөл, “Алдар” спорт хорооны тамирчид оролцлоо.  Одоогийн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь 1946 онд “Цэрэг” нийгэмлэг нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан түүхтэй спортын ууган нийгэмлэг юм.

 Монгол Улсад дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг “Монголын Олимп” болох Монголын Бүх Ард Түмний спортын их наадам 13 удаа зохион байгуулагдсанаас 11 удаа тэргүүн байр, 2 удаа 2 дугаар байр эзлэсэн түүхэнд дахин давтагдашгүй өндөр амжилтыг үзүүлсэн байгууллага юм.

aa423922d187a4d284911547b7796c95Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос түүхэн 70 шахам жилийнхээ хугацаанд Монголын спортын салбарт олон зуун шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан байдаг юм. Тухайлбал,

  • Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар-2,
  • Монгол Улсын Ардын Багш-3
  • Монгол Улсын Гавъяат тамирчин, дасгалжуулагч-59,
  • Олимпийн мөнгө, хүрэл медальт шагналт байр- 13
  • Дэлхийн аварга, Ази тив, Азийн тоглолтын аварга – 37, мөнгө, хүрэл медальтан-23
  • Найрамдалт армиудын спартакиад, цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан – 66
  • Олон улсын тэмцээний медальтан-568
  • Олон Улсын Хэмжээний Мастер 259 гаруй
  • Спортын мастер 1320 гаруй
  • Монгол улсын дээд амжилтыг давхардсан тоогоор 414 орчим удаа шинэчлэн тогтоогоод байна.

Монгол Улсын Үндэсний бөхийн цолтон

  • Монгол Улсын аварга цолтон – 11,
  • Монгол Улсын Арслан-13
  • Монгол Улсын Гарьд-3,
  • Монгол Улсын Заан – 11,
  • Монгол Улсын Харцага, Начин цолтон -65 төрөн гарсан түүхтэй.

 fcdbbbd12ee3acc46db0f68eaa2b5fb8 Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны “Шинэ спорт цогцолбор” нь ашиглалтанд орсонооор Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие  бүрэлдэхүүний биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин бүрдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулан явуулдаг цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээн, биеийн тамир, спортын бусад арга хэмжээг гадаад орнуудад энхийг дэмжих ажиллагааны бэлтгэлийг хангах,  гол бааз болж байна.

  Мөн спортын төрөлжсөн заал, танхимуудтай тул Зэвсэгт хүчний эгнээнээс болон өсвөр үе, тамирчдын залгамж халааг бэлтгэх, хот, улс, олон улс, тив, Дэлхий, Олимпийн уралдаан тэмцээн, их наадамд амжилттай оролцох тамирчдыг бэлтгэх орчин нөхцөл бололцоо бүрдэж байна.

“Шинэ спорт цогцолбор”  нь

  • 600 хүний үзэгчдийн суудалтай
  • Спортын заал
  • Чөлөөт бөхийн заал
  • Самбо, жудо бөхийн заал
  • Хүндийн өргөлтийн заал
  • Боксын заал
  • Буудлагын тир
  • Бялдаржуулах танихим
  • Оюуны спортын танхим
  • Цэрэгжлийн спортын сургалтын танхим
  • Ширээний теннис, биллъярдын
  • Тамирчдын байрлах буудал
  • Тамирчдын цайны газар
  • Албан тушаалтнуудын өрөө, тасалгаануудтай юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …