“Алтан сарнай” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

71qk76qm4kuirntevkl48uukjЖил бүрийн шинэ жилийн үдэш зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам уламжлал ёсоор өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болох гэж байна. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг, хамрах цар хүрээ, ёслол төгөлдөр өндөр хэмжээний зохион байгуулалт, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “АЛТАН САРНАЙ”-н ийнхүү 13 дахь жилдээ шилдгүүдээ нэрлэх нь ээ.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /хуучнаар МАСЗХ/ 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” наадмыг зохион байгуулж байсан юм.

Энэ жил доорх долоон салбарын шилдгүүдийг тодруулах юм. Ингэхдээ олон нийтийн санал асуулгыг www.altansarnai.mn сайтаар дамжуулан авсан билээ.

  1. Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
  2. Соёл урлагийн салбарын оны онцлох хүн
  3. Спортын салбарын оны онцлох хүн
  4. Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн
  5. Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн
  6. Бизнесийн салбарын оны онцлох хүн
  7. Дэлхийн монгол хүн.

Шилдгүүд өнөөдөр орой тодорно.

Г.Даша

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …