Зул сарын бяцхан сахиусан тэнгэрүүд ба Санта Клаусын түүхээс

Шинэ жил болон Зул сарын баярын гол бэлгэ тэмдэг бол яахын аргагүй Санта Клаус билээ. Сайхан сэтгэлт Сантагийн түүх 1823 оноос эхэлсэн бөгөөд эдүгээ дэлхийн улс орон бүр түүний талаар олон янзын ойлголт, үлгэр домгуудтай болсон байна. Ингээд Сантагийн тухай хамгийн хачирхалтай түүхүүдийг дэлгэж байна.

1419567044_0_1247ce_f761156d_orig_zps2aeca29cИсландад Сантаг Иоль хэмээн нэрлэгдсэн 13 сахилгагүй хүмүүсээр төлөөлүүлдэг байна. Эдгээр баатрууд нь Исланд зохиолчийн Зул сарын баяраар хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг хүмүүсийн тухай бичсэн нэгэн богино шүлэгнээс үүдэлтэй гэнэ. Мөн тус бүрдээ онцлог бүхий алиа хошин, сахилгагүй зангаараа ард олны дунд нэрд гарчээ. Тэд Зул сарын баяраар айл айлд очиж хэрэг тарьдаг ч хүүхдүүдэд бэлэг өгөхөө мартдаггүй гэнэ. 13 Иоль Зул сарын баяр хүртэлх 13 хүн шөнө айлуудаар зочилдог аж. Тэднийг дагалдан өлсгөлөн хар муур явдаг бөгөөд муу хүүхдүүдийг идэж, сахилгагүй хүүхдүүдэд төмс өгдөг бол сайн хүүхдүүдийн гуталд бэлэн үлдээдэг гэсэн домог бий болжээ.

Скандинавын орнуудад Санта Клаусыг Ниссе хэмээн нэрлэдэг бөгөөд түүний тухай домгууд Норвеги, Финлянд, Швед зэрэг орнуудад түгээмэл тархжээ. Түүнийг анх тариалангийн талбайг харж, хамгаалдаг бяцхан одой хүнээр дүрсэлдэг байжээ. Цаг хугацаа өнгөрч дээрх орнуудад Христийн шашин дэлгэрснээр Ниссе нь Зул сарын баярын гол бэлгэдэл болсон бөгөөд гадаад дүр төрх нь ч бас өөрчлөгджээ. Гэсэн хэдий ч Ниссе Санта Клаусаас хэд хэдэн ялгаатай гэнэ. Тэд Санта шиг том биетэй, махлаг биш бөгөөд цана, чарга хөлөглөн ирдэг ч нисдэггүй хэмээн ярьдаг билээ. Мөн Ниссе Хойд туйлд биш ой модонд амьдардаг гэсэн домог бий. Үүний зэрэгцээ Санта шиг яндангаар орж бэлэг өгдөггүй, харин хүүхдүүдийн эцэг эх юмуу хамаатан садны дүрээр ирж тэдэнд бэлэг өгдөг гэнэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү?

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …