Зул сарын бэлэг барьж эцэг, эхийгээ уйлуулжээ (видео)

Зул сарын баяр бол хамгийн энхрий дотно, ид шидтэй баяруудын нэг билээ. Тиймээс энэхүү өдөр ойр дотны хүмүүстээ тун өвөрмөц бэлэг сонгохыг хүн бүхэн хичээдэг аж. Гэтэл нэгэн залуу эцэг, эхдээ зориулж тун санаанд оромгүй бэлэг бэлдсэн байна.

Тэрбээр “Та нарын зээл төлөгдлөө. Зул сарын баяраа сайхан тэмдэглээрэй” гэсэн үгс бүхий зурвастай дугтуйг гардуулжээ. Энэхүү өгөөмөр бэлгийг хараад эцэг, эх нь нулимсаа тэвчиж чадсангүй.

“Үүнийг хараад бидний сэтгэл их хөдөлсөн. Ийм буянтай үйл хийсэн хүүгээрээ бахархаж, улам их хүндэлж байна. Тэр маань эцэг, эхдээ зориулж Зул сарын жинхэнэ гайхамшгийг бүтээлээ” гэж өгүүлжээ.


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …