Хамгийн сонирхолтой шинэ жилийн түүх

Аав ээж хоёр минь нэгэн өдөр надад их сонин санал тавьсан юм. Юу гэвэл, газрын диваажин гэгдэх Хятад улсын Хайнан мужид шинэ оноо гаргах байлаа.  Анх сонсоод их л гайхлаа. Миний бодлоор шинэ жил заавал цастай байх ёстой, гадаа цав цагаан байх ёстой… Би  цасгүй шинэ жил гэж юу байхав дээ хэмээн жоохон дурамжхан байсан л даа.
Яах ч аргагүй болов. Ямар, гэртээ ганцаараа үлдэлтэй нь биш. Угаасаа ямар үлдээх ч биш. 12-р сарын28-нд Бээжин рүү нисэхээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг зорилоо.
Алхам бүртээ “Цасгүй шинэ жил” хэмээн үглэсээр л онгоцондоо суугаад төд удалгүй очих ёстой газраа очсон юм. Бээжинд хоноод маргааш нь Хайнаны зүг явлаа. Би онгоцонд явах их дуртай болохоор их л сайхан санагдаж байсан. Гэхдээл нөгөө цас толгойд бодогдсоор л. Нэг л мэдэхэд Хайнаны нутаг дэвсгэр дээр онгоц газардлаа.
Уугуул иргэд нь гэж их л сонин хүмүүс нэг л таалагдахгүй, халуун болохоор их бүгчим. Ачаа тээшээ авах гэж бөөн юм болж болж аваад байрлах буудал руугаа явсан. Буудалдаа очиход анхны сэтгэгдэл тэс өөр болсон юм даа. Үнэхээр сайхан байгальд утаатай Улаанбаатараас ирсэн миний хамрын битүүг арилгах жимсны үнэр арьс зөөлрүүлэх чийглэг агаар… Энэ бүхэн надад таалагдаж эхэлсэн. Өдөр хоног өнгөрсөөр эрхэлж наадаж явсаар нэг л өглөө сэрэхэд 12-31-ны өдөр.
Хятад улс Цагаан сараас бусад баярыг нэг их тоодоггүй ард түмэн. Бараг шинэ он гарах гэж байгааг хэн ч мэдэхгүй байгаа юм шиг. Өмнөх өдрүүдийг өнгөрөөсөн шиг далай дээр очин биеэ шарж энд тэрүүгээр явж байтал нар жарган орой боллоо. Бид хэдээс бусад хүмүүсд баярын настер огтхон ч алга байв.
00:00 цаг болохыг хүлээж хүлээж яг он солигдох тэр мөчид томчууд оргилуун дарс буудуулаад багачууд ундаагаа задлан уугаад  л нэг шинэ жилийн тухай дуу дуулаад л өнгөрсөн дөө.
Хамгийн сонирхолтой нь тэр буудлын гадаа биднээс өөр хэн ч байхгүй нам гүм. Бид ч бас усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг хэдүүлэхнээ он гарч байна гээд орилж хашгираад байлтай нь биш гадаа жоохон сууж байгаад л өрөө өрөө лүүгээ орж унтацгаасан даа.
Гэхдээ одоо бодоход хааяа ч гэсэн юмыг өөр өнцгөөс харж үзэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Шинэ жилд цас баяр хөөр нэмэх ч цасгүй шинэ жил надад эгэлгүй дурсамжийг үлдээсэн.
Та ч гэсэн өөрийн шинэ он гаргасан тухай хамгийн сонирхолтой дурсамжтай мөчөө бидэнд бичин үлдээгээрэй.
mongoljingoo.mn

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …