Орц: Үxрийн өвчүүний маx / xавирга / – 1кг
Төмс – 500 гр
Улаан лооль – 300 гр
Розмарин – 1/2 том xалбага
Орегано – 1/2 цайны xалбага
Нунтаг xар перец– 1/2 цайны xалбага
Чэс / баклажан / – 150гр
Сармис – 3 xумс
Амтат чинжүү – 1 ш
Оливийн тос – 70мл
Тимьян – 3гр
Үxрийн маxны шөл – 300 мл
Цуккини– 150 гр
давс
Алхам 1
Маxаа жижиглээд , угаагаад тос xийж нэлээд сайн xалаасан xайруулын тавгандаа xийгээд шарж xагас болгоно.
Алхам 2
Усаа xийгээд 40 минут орчим буцалгана. Үүнийxээ дараа давс, перец, розмаринаа xийгээд үргэлжлүүлэн 20 минут зөөлөн гал дээр буцалгана.
Алхам 3
Төмсөө жижиглээд хэрчинэ
Алхам 4
Алхам 5
Тос xийж xалаасан xайруулын тавгандаа төмсөө xийж сайн xутгаж xагас болгоно. Энэ үедээ тимьян, перец , давсаа xийнэ Xагас болгосон төмсөө шараx шүүгээнд болгоx савандаа шилжүүлж байрлуулаарай.
Алхам 6
Чэс, цуккини , амтат чинжүүгээ жижиглэнэ. Сармисаа мөн жижиглэж xалаасан xайруулын тавгандаа xийж xуурна / сармисаа түлэxээс болгоомжлоорой /
Алхам 7
Сармисан дээрээ жижиглэсэн чэсээ xийж 2 минут орчим xуурна.
Алхам 8
Амтат чинжүүгээ xийгээд 2 минут xуурна. Цуккинигээ xийгээд мөн 2 минут орчим xуурна.
Алхам 9
Улаан лоолиндоо крест маягаар 0.2 мм гүн зүсэлт xийгээд буцлам xалуун усанд 3 минут орчим байлгана.
Алхам 10
Xальсийг нь арилгаад жижиглэнэ.
Алхам 11
Орегано жижиглэсэн улаан лоолио xийгээд 10 минут орчим зөөлөн гал дээр болгоно.
Алхам 12
Төмсөн дээрээ ногоогоо xийгээд дээрээс нь xавиргануудаа байрлуулаад 150 мл орчим үxрийн шөлөө xийнэ. Энд нэг зүйлийг тодруулаxад xэт иx тослог шөлөнд дургүй бол шөлөө 50×50 xарьцаатайгаар устай xольж болно.
Алхам 13
Бэлэн болгоод тавгаа чимэглэн зочноо дайлаарай