Шинэ оны анхны нар мандлаа

59736Шинэ оны анхны нарыг харвал ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Иймээс Монголчууд шинэ оны анхны нарыг олж харахыг дор бүрнээ хичээдэг болсон.  Шинэ оны эхний нарыг харахаар  Богд хан уулын өвөр тал буюу Төв аймгийн нутаг,  Манзушрийн хийдээс цэцээ гүний оргил рүү шөнийн 04:30 цагт  очиход аль хэдийнэ  олон арван машин унаатай хүмүүс очсон байлаа. Тэндээс Цэцээ гүн 6 орчим км юм билээ. Анх удаа  Цэцээ гүн рүү аялаж байгаагүйг хэлэх үү, шөнө гар чийдэн тусгаж явсныг ч хэлэх үү, зам нь дандаа өгсүүр байсныг ч хэлэх үү их л хол явсаар оргилд хүрсэн мэт санагдах юм билээ.

 Ямартай ч нөхдийн хамт  зүтгэн зүтгэн алхсаар  өглөөний 08:00 цагт Цэцээ гүний оргилд гарч, улмаар 08:40 орчим цагт мандаж байгаа нарыг Богдхан уулын ноён оргил дээрээс угтан харлаа. Өвлийн хүйтэн  жавар, өгсүүр өндөр зам гэлтгүй маш олон хүмүүс анги хамт олон, найз нөхөд, гэр бүл, үр хүүхдийнхэ хамт Цэцээ гүн рүү алхдаг болсон юм билээ.

Сүүлийн үед Хийморийн овоо, Цэцээ гүний оргилоос шинэ оны ургах нарыг харахаас гадна Төмөр замаас залуучуудын байгууллагатай хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг 2015 оны 1 сарын 1-ны өглөө зохион байгуулдаг болсон. Энэ  жил Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв Монголын Төмөр замтай  хамтран Хангай зөрлөгт Шинэ оны нарыг угтах иргэдийн аялалыг зохион байгуулсан ажээ.

Тус аялалын хөтөлбөрт галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга  хэмжээнүүд багтжээ. Мөн оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд “ГОЁМСОГ ЦАСНЫ БАЯР” зохион байгуулж байна. Энэхүү аяллын хөтөлбөрт галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга  хэмжээнүүд багтжээ. Мөн оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд “ГОЁМСОГ ЦАСНЫ БАЯР” зохион байгуулсан гэнэ.

Ямартай ч  шинэ оны анхны өглөө мандаж байгаа алтан нарны цацрагийн фото зургийг хүргэе

59739 59740 59743 59747 59748 553318_792348774155821_6920839364621064086_n 1508982_792348847489147_3731642308401719178_n10385402_860542817335609_351049192252210804_n 10891432_817389234969925_597594564511813586_n 10891610_860542837335607_7791917292603324148_n 10897899_792348770822488_226382603009074346_n 10906114_911567022217070_7512498573012398564_n 10690071_856931377661338_2384633518692975585_n10906585_911770482196724_3109880368722734622_n10888606_792356477488384_3023818105242301376_n

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …