2015 оноо төв талбайдаа угтан авлаа

p19agli37oftb14l58go1s7m1gddpЭх орны дөрвөн зүг, найман зовхист шинэ жилийн баярын түрлэг эгшиглэж Монголчууд 2014 оноо түүхийн хуудсанд залж, 2015 оноо угтан авлаа. Улиран одсон 2014 он Монгол түмний хувьд ололт амжилт арвин их байж, дэлхийн оюун ухаан, урлаг, спорт, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг бүхий л тавцанд Монгол хүн нэрээ гаргаж чадсан билээ. Улс орны хувьд засаг төр солигдсон, эдийн засаг хямарсан зэрэг алдаа дутагдал бий ч энэ бүхэн бидэнд том сургамжийг өгч, 2015 онд алдаагаа давтажгүй засаж ажиллах их хариуцлага ногдуулж байна.

p19agli37o16io1kj613gpv4i189i14Хүн бүрийн царайд баярын мишээл тодорсон эл өдөр улсын төв нийслэл Улаанбаатар хотод иргэд хамтдаа Чингисийн талбайд илүү их түүх, дурсамж, амжилт бүтээл авчрах 2015 оноо угтан авлаа. Хахир хүйтэн өвлийг чимдэг хамгийн сайхан баяр болох шинэ жилийн баярыг Монголчууд дэлхийн бусад орны жишгээр төв талбайдаа угтан аваад багагүй хугацааг үдэж байна. Үдшийн 20 цагаас эхэлсэн “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээг нийслэлийн ЗДТГ-аас зохион байгууллаа. Хүйтэн жавар тачигнасан нэгэн үдэш байсан ч хүн бүрийн баяр баясал, сэтгэлийн халуун дулаан мэндчилгээнээс гадна урлаг соёлын оддын төлөөллийн дуу хуур хүйтэн жаврыг хөөж байсан юм.  “Шар айраг”, “Sweetymotion” “Ньюанс” “3 охин” “V.R” хамтлаг болон хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, поп дива С.Наран, Д.Болд нарын хамтлаг дуучид шөнийн 00.00 цаг хүртэл ая дууны дээжсээс өргөн барьж он солигдох торгон агшинд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирж, шинэ оноо иргэдтэйгээ угтлаа.

p19agli37oisneq41nk513ip1ago11Энэ үеэр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлчүүддээ дэвшүүлсэн мэндчилгээндээ “Юуны өмнө Та бүхэнд айлчлан ирж буй 2015 оны мэндийг дэвшүүлье. Жил бүрийн энэ өдөр өнгөрсөн жилийг амжилт бүтээлээр үдэж, ирэх оноо  урам зоригоор угтах хүсэл зорилгоор бид энд цуглардаг. Энэ жил өнгөрсөн жилээс илүү хүйтэн өдөр шинэ оноо угтаж байгаа ч гэсэн өмнөх жилээс илүү их хүн цугларсан нь Та бүхний халуун сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгож байна. Тийм учраас Улаанбаатар хот  2015 онд энд цугларсан хүний тоогоор  амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Бид Нийслэлээ дэлхийн сайхан хот болгохын төлөө зорин ажиллаж байна. Энэ ч үүднээс бид ирэх жил Улаанбаатарын хаанаас ч интернетэд холбогдох боломжийг бүрдүүлж, 10 гаруй мянган айл өрхийг орон сууцаар хангаж, нийслэлийнхээ гудамж талбайг хөгжсөн хотуудын хэмжээнд тохижуулж,  иргэдээ ажил орлоготой болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Та бүхний энэ их энерги, халуун сэтгэлийн хүчинд бидний ажил бүтэмжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

p19agli37ooto17bn58v0f1actoУлаанбаатарын хөх тэнгэрт 2015 он залран ирж байгааг зарлан тунхаглаж ёслолын сүрт буудлага 20 орчим минут үргэлжилсэн нь иргэдийн баяр цэнгэлийг улам бадраасан юм. Төв талбайд өлгийтэй бяцхан хүүхдээ тэврээд явж буй эцэг эхчүүд, үр ач нараа дагуулсан өндөр настай өвөө эмээ нараас эхлээд нийслэлчүүд он солигдох торгон агшинд баярын оргилуун дарсаа задалж, бие биедээ сайхан үгс, билэгдэлт ерөөлийг хэлж байсан нь сайхан он байхын дохио юм.

Уг үдэш төв талбайн баруун зүүн хэсгийн замыг хаахаас гадна Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Мөн төв талбайдаа баярлаж хөөрсөн нийслэлчүүдийг үдшийн 01:00 цаг хүртэл чиглэл чиглэлд нийтийн тээврээр үйлчиллээ.

Ийнхүү 2015 оноо Монгол түмэн дуу хуур, инээд баясал, амжил бүтээл дүүрнээр угтан авлаа. Энэ он Монголчуудад ивээл буянаа хайрласан сайхан жил болох болтугай.

Г.Одонтуяа

Гэрэл зургуудыг www.ulaanbaatar.mn-ээс

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …