Рок попынхон өнөөдөр шилдгүүдээ нэрлэнэ

c417d716b6a8eb01bigШинэ оны өдрүүдэд амарч суух ч завгүй ажилладаг цөөхөн хэдэн мэргэжил байдаг. Эмч, сэтгүүлч, цагдаа, онцгой цаашлаад урлагийнхан гэдэг амрах завгүй явдаг хүмүүс.
Шинэ оны баярыг дуу хуураар чимэх гэсэн тэдний ажил он гарсан ч дуусдаггүй бөгөөд энд тэндэхийн телевизийн нэвтрүүлэгт оролцох, задгай талбайн шоунд оролцох гэх мэтээр шинэ оныг ард түмэнтэйгээ хамт угтдаг урлагийнхан маань өнөөдөр шинэ оноо тэмдэглэх гэнэ.
Рок попын одуудын тансаг шинэ оны үдэшлэг Хүүхдийн 100 орчимд болох бөгөөд энэ өдөр 2014 оны амжилтаа дүгнэж, шилдэгүүдээ тодруулан шинэ оноо угтах гэнэ.
Хэдийгээр тун хожуухан тэмдэглэдэг ч энэ өдрийг урлагийнхан маань тэсэн ядан хүлээдэг бөгөөд өнгөрөгч онд олон гавьяатууд өлгийдсөн рок попын салбарынхан маань нижгэр баяр тэмдэглэх сурагтай.
Харанга, Хурд зэрэг ойн баяраа нижгэр тэмдэглэсэн хамтлагуудаас гадна өнгөрөгч онд уран бүтээлийн арвин олз омогтой байсан залуу дуучид ч энэ өдрийн үйл ажиллагаанд оролцох аж.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …