Эвдрэлээс үл хамааран хийгдэх техник үйлчилгээнүүд

hybrid-car-hyperЭнэ удаа жолооч та бүхэндээ хамгийн хэрэгтэй хэвлэж аваад урд хайрцгандаа хийчихэд илүүдэхээргүй  зөвлөгөөг хүргэхээр шийдлээ. Та заавал хянах дээр хэзээ гэрлийг нь асчих бол хөдөө явж байхад эвдэрчих болов уу гэж сэтгэлээ чилээж байхаар энэхүү зөвлөгөөг л дагаад байхад үнэнч төмөр хүлэг тань зорьсон газарт чинь саадгүй хүргэсээр байх болно  гэдэгт итгээрэй.

 

400 км тутамд буюу 7 хоног тутамд хийх үйлчилгээнүүд:

Доорхи шингэнүүдийн хэмжээг шалгаж шаардлагатай тохиолдолд нэмэх

-Хөдөлгүүрийн тос

-Хөргөлтийн шингэн

-Шил арчигчийн саван дахь шингэн

-Тоормосны хүчлүүрийн саван дахь шингэн

-Салгагч диск /конс/-ны аппаратны шингэн

-Рулийн гидр өсгөгчний насосны саван дахь шингэн

-Дугуйн хий болон дугуйн чанарын байдлыг шалгах

5,000 км тутамд 2-3 сард хийгдэх үйлчилгээнүүд:

– Автомат хурдны хайрцагны болон рулийн гидр өсгөгчний шингэний хэижээг шалгах

– Агаар шүүгчийн элемэнтийг цэвэрлэх

-Хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солих

lifetime-engine-oil-1

12,500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд:

– Аккумляторын баттерейг  шалгуулах /шаардлагатай тохиолдолд үйлчилгээ хийлгэх/

– Хөргөлтийн систем шалгах

– Хөдөлгүүрийн хэсгийн резин шланкуудыг шалгах шаардлагатай бол солих

– Дугуйн байрлалыг сольж тавих

– Шил арчигчийн сойзыг шалгаж солих

– Тулгуур болон рулийн бөмбөлгөн холбоосуудыг шалгах

– Тэнхлэг, кузовын эд ангиудын тосолгоо хийх

– Кардан гол, чагтан гол шалгах , тослох

– Гарах хоолойн /яндан/ системийг шалгах

– Хурдны хайрцаг болон урд хойд редукторын тосны түвшинг шалгах

– Аюулгүйн бүсээ шалгах

– Хөдөлгүүрийн сул эргэлтийг шалгах

25,000 км тутамд буюу 12 сард хийгдэх үйлчилгээнүүд:

– Хагас голын хамгаалалт резин /бултай шарикны/ шалгах

– Агаар шүүгч солих

– Хөдөлгүүрийн агрегатуудын ремень дамжуулгыг шалгах

-Түлшний системийг шалгах

-Тоормос шалгах

-Амортизатор, амортизаторын втулка резин, пүрш шалгах

-Дискэн холбоосны гишгүүр /педаль/ ийг шалгаж тохируулах

01-fcc-car

50,000 км тутамд буюу 24  сард хийгдэх үйлчилгээнүүд:

-Асаалтын очлуур /свеча/ солих

-Клапангийн зай шалгаж тохируулах

-Бензин шүүр солих

– Өндөр хүчдэлийн утаснууд болон хуваарилагч, бегунокын тагийг шалгах

– Хөргөлтийн системийг угааж шингэнийг солих

– Урд дугуйн стуфцны тосыг солих

– Автомат хурдны хайрцагны шингэнийг угааж солих

– Хурдны хайрцагны тосыг солих

– Редукторын тосыг солих

TimingBelt(1)

100,000 км тутамд хийгдэх үйлчилгээнүүд:

– Бензиний ууршилт татагч системийг шалгах

– Рециркуляцын клапан шалгах

– Духны ремень солих

– Урд хойд тэнхлэгийн болон гарны, татуурганы втулка резинүүдийг шалгах, шаардлагатай бл солих

130,000 км тутамд:

– Кислородны датчик солих

Жич:  Хүнд нөхцөлд /чиргүүлтэй, тоосорхог замаар явах, бага температуртай 0-с бага хэмд, богино  буюу 6 км-ээс байга зайд байнга явах гэх мэт/ хийгдэх үйлчилгээнүүдийн хугацааг 2 дахин богиносгоно. Мөн 35-с дээш хэмийн халуунд буюу уулархаг бүсэд эсвэл чиргүүл чирдэг бол автомат хурдны хайрцагны шингэнийг 25,000 км тутамд солих шаардлагатай.

А.Тамир

Ugluu logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …