“KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг дизайнер Л.Амаржаргал тэргүүллээ

20130523_ITC_stages_Knitwear_Fashion_Show_head7543466752015-01-03-11-44[www.urlag.mn]Монголын Ноос, Ноолуурын Холбооноос “KNITWEAR Fashion SHOW-2014” загварын шоуг амжилттай зохион байгууллаа. Шоуг Олон улсын худалдааны байгууллагаас Монголын ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхижуулах, гадаад зах зээлд гарахад дэм үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд дизайнеруудын шилдэг бүтээлийг шалгаруулах, тэдний бүтээлийг нийтэд сурталчлах, үйлдвэрлэгч болон дизайны сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ залуу дизайнеруудын авьяас, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилготой юм.

Загварын шоунд ноолуур боловсруулах салбарын үйлдвэр, компаниудаас шалгарсан 21 загвар зохион бүтээгч, мэргэжлийн чиглэлийн их, дээд сургуулиас шалгарсан долоон оюутан өөрсдийн урласан бүтээлээрээ өрсөлдлөө. “Гоёо” компанийн дизайнер Л.Амаржаргал тэргүүн байрт шалгарч дэлхийн дизайны чиглэлийн шилдэг сургуулиудын нэг Лондонгийн Хувцас Дизайны сургуульд дадлага хийх эрхтэй боллоо. Дэд байрт “Говь” ХХК-ийн дизайнер Ч.Чулуунцэцэг, “Буян” ХХК-ийн дизайнер Ч. Алтанцэцэг нар, оюутнуудаас Сити дээд сургуулийн оюутан С.Цэцэгдарь, ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутан Т.Саруул, Б.Одмаа нар эхний гурван байр эзэллээ.

www.URLAG.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …