Морин хуурчдын “Хөхөө намжил” уралдаан болно

d471203a27aa0fd6original“UBS” телевизээс “Хөхөө Намжил” уралдаант шоуг зохион байгуулахаар болсон байна. Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны авьяастнууд оролцож, I-IV шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах гэнэ.

Уралдааны тэргүүн байрт шалгарсан эзэн 10 сая, удаах нь долоон сая, гутгаар байрынх таван сая төгрөгийн шагналтай гэнэ.

Уралдааны бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд хилийн чанадад амьдарч буй монголчууд болон олон улсын авьяастнууд оролцох боломжтой аж.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …