Маргааш “Дакар Ралли-2015” эхэлнэ

olloo_mn_1420261520_dakМаргааш Өмнөд Америкт “Дакар Ралли-2015” Олон Улсын мото спортын уралдаан эхлэх гэж байна. Энэ уралдааны автомашины төрөлд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан анх удаа уралдахаар болсон билээ. Уг тэмцээнд Унгар, Монголын хамтарсан “Uniqa Sandlander” баг нийт 25 хүнээс бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор эх орноосоо мордоод байгаа юм.
Багийн бүрэлдэхүүнд Монголын талаас 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикчаар спортын мастер Б.Батболд ажиллаж байгаа юм.

Харин 355 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах аж. Энэ удаагийн “Дакар Ралли” уралдаанд нийт 138 автомашин 9111 км замыг туулж уралдах юм.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …