Нэрт хөтлөгч Опра Унфри Хавайд эмнэлэг барьж өгөхөөр болжээ. Энэхүү эмнэлэг ирэх тавдугаар сард нээлтээ хийнэ гэж “TMZ” сайт мэдээллээ. Эмнэлгийг барихад 150 сая ам.доллар зарцуулах гэнэ. Тус эмнэлгээр зөвхөн хүүхэдтэй болж чадахгүй байгаа эмэгтэйчүүд үйлчлүүлэх боломжтой гэж Опра ярьжээ. Тэрбээр “Хүүхэд бол бурхны хамгийн гайхалтай бүтээл. Би саяхан л олж мэдсэн. Хавайд амьдарч буй 20 эмэгтэйн нэг нь хүүхэдтэй болох боломжгүй гэдгийг. Үнэхээр аймшигтай. Тиймээс л эмнэлэг барихаас шийдлээ” гэжээ.
Опра дээрх эмнэлгээс гадна эбола дэгдсэн Либери улсад сургууль барьж өгөхөөр болжээ. Сургуулийн барилгын ажил эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх гэнэ.
emch.mn