“Airbus A320-200” онгоц шуурганаас болж осолджээ

686414554a93ac5dabd222Индонезийн “Airbus A320-200” онгоцны ослын шалтгааныг албаныхан дараах байдлаар тайлбарлалаа. Сүйрэлд нөлөөлсөн гол хүчин зүйл бол цаг агаар буюу шуурга хэмээн үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Индонезийн цаг агаарын агентлагаас мэдэгдсэнээр онгоцноос хамгийн сүүлд мэдээлэл өгсөн байрлалд тэр үед шуурга болж, цаг агаар тун муу байсан аж. Түүнчлэн багагүй хэмийн хүйтэн байсан тул онгоцны хөдөлгүүр болон бусад техникүүд ч гацсан байна.Тухайн үед онгоц 38 мянган футын өндөрт нисч байсан нь нисгэгчид шуурганаас зугтаж ийнхүү хэт өндөрт гарсан байх магадлалтай гэнэ.

Онгоцонд 2 нисгэгч бүхий нислэгийн багийн хамт насанд хүрсэн 137 зорчигч, 17 хүүхэд, нэг нярай зорчиж байжээ.

Bataar.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …