Монголын дууны урлагт өөрсдийн авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдөн хүч түрэн орж ирж буй «CONSONANS» хамтлагийн уран бүтээлчдийг дуунд дуртай дуучин Монгол түмэн хэдийнэ таньдаг болжээ. 2013 онд байгуулагдсан тус хамтлаг С.Гончигсумлаагийн Хөгжим бүжгийн коллежийг төгссөн А.Наранбаатар (тенор), Э.Отгонбат (баритон), Г.Дашчанрав (тенор) нарын мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн бөгөөд авъяаслаг уран бүтээлч залуучууд өдгөө Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт ажиллаж байгаа аж.
Залуу уран бүтээлчид маань маш богино цаг хугацаанд хэд хэдэн томоохон Гала концертонд оролцож тэдний дуулсан дэлхийн алдартай “Carusо” хэмээх уран бүтээл нь хит болон эгшиглэж, олон олон амжилтуудыг авчираад байгаа юм. Тэрээр дуурийн театрийн энэ их ажлийн хажуугаар 1 сарын 5-нд буюу өнөөдөр Оросын холбооны улсыг зорьж байгаа ажээ.
Оросын холбооны соёлын яамын төсөл “Байгаль нууран дээрх сонгодог бүтээл, Зах хязгааргүй хөгжим ” нэрээр нэрлэгдсэн Олон улсын VI фестивальд уригдаад байгаа ба уг тоглолт 2015 оны 1 сарын 10-нд тоглогдох юм байна. Энэхүү тоглолтонд өөрсдийн мэргэжлийн чансааг харуулахаар дуурийн гайхмишиг болсон аринуудаас болон Дэлхийн алдартай дуучдын Монгол, Орос бүтээлээс дуулах аж. Ингээд энэ цагийн Монголын дууны урлагт хүч түрэн орж буй авъяаслаг уран бүтээлчиддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Urlag.mn